“Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна”
БЗД-ийн 26-р хороонд байрлах “Элизабет” хотхоны байрнаас хүн унаж амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаач гэр бүлийн маргааны улмаас амиа алдсан байж болзошгүй. Иймд талийгаачийн нөхөр 39 настай Б-г саатуулан шалгаж байна” гэлээ.