“Шилжин явсныг бүртгэхгүй тул сум, хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй”
Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхэд юу бүрдүүлэх шаардлагатай талаарх зөвлөгөөг бэлтгэжээ.
- Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана.
- Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт.
ЮУ АВЧ ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ ВЭ?
- Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй.
- Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй.
- Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй.
ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
- Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.