“Нарны хүү, сарны охин” ХХК-ын хохирогч нарын АНХААРАЛД
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын 7.265.839.273 төгрөгийг гаргуулж 389 иргэнд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын хохиролд тооцуулах
- Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1331801302 дугаарт бүртгэлтэй 3298 м.кв талбай газрыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/04 дүгээр тогтоолоор хураасан,
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1330900302 дугаарт бүртгэлтэй 1594 м.кв талбай газар, мөн 6 давхар дутуу баригдсан барилгын хамт 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/03 дугаар тогтоолоор тус тус хураасан.
- Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Нямдаваад /307 тоот, 8908-6179/ ирүүлэхийг мэдэгдье.
- Хэрэв дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох болохыг анхааруулъя.