Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, төлөөлөгчид дүүргүүдэд ажиллах хуваарийг батлав

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн  анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Зөвлөлийн хуралдааны дэг”-ийг батлав.  Мөн хурлын төлөөлөгчид Нийслэлийн дүүргүүдэд  ажиллах  хуваарийг баталсан юм.

 

Хуралдаанаар мөн  Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосныг зөвлөлөөр дэмжлээ.  Зөвлөлийг  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахлах бөгөөд  хурал дахь  намуудын төлөөлөл бүрдүүлэн  ажилладаг.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлий ИТХ-аас  тус Зөвлөлийг байгуулсан. Зөвлөл нь НИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны  бэлтгэл ажил болон Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий бүтэц юм.

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *