ТОДРУУЛГА: МАН, Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнийн нэр дээр байдаг гэв
Монгол улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болох Opendatalab.mn сайтад “Монгол ардын нам”-ын эзэмшигчээр БНХАУ байдаг гэх мэдээлэл бүртгэгдсэн нь олны анхаарлын төвд ороод байна. Иймд бид уг асуудлаар МАН-ын Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга, хуульч Ү.Амарбатаас тодруулахад:
“Opendatalab.mn сайт нь залуусын хөгжүүлж буй сайт. “Бодлогод залуусын хяналт” гээд ТББ-ын залуусын хөгжүүлдэг сайт юм. Үүнийг хэвлэлүүд ташаа ойлгосон нь андууралд хүргээд байна. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайт биш юм. Харин төрийн албан ёсны сайт нь “Opendata.burtgel.gov.mn. Монгол ардын Монгол ардын намын эзэмшлийн Монгол улсын дээд шүүх батламжилна. Монгол ардын нам Ерөнхий сайд, МАН-ын дарга Э.Оюун-Эрдэнийн эзэмшилд байдаг” гэв.
Харин Opendatalab.mn сайтаас дээрх асуудалд дараах тайлбарыг хийжээ.
Тайлбарт, “Мэдээллийн санг ашиглаж буй, түүнээс эх сурвалж авч мэдээ, сурвалжилга бэлтгэх болон олон нийтэд түгээх бүх этгээд мэдээллийн санд хадгалагдаж буй өнгөрсөн үеийн болон одоогийн мэдээллийн үнэн зөв, хүчинтэй эсэхийг зөвхөн анхдагч эх сурвалж болон түүнийг хариуцагч төрийн эрх бүхий байгууллагад нягталж шалгах үүрэгтэй гэж заасныг баримтлахыг хүсье” гэсэн байна.