Налайх дүүргийн хэмжээнд нийт 7691 айл өрх шахмал түлш хэрэглэнэ
“Тавантолгой түлш’’ ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв Налайх дүүрэгт салбараа нээж хяналтын ажилчдыг бэлтгэж, өнөөдөр тус дүүргийн 1-8 хорооны гэр хорооны айл өрхүүдэд ‘шахмал түлшний хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг ЗДТГ-тай хамтран соёлын ордонд зохион байгууллаа.
Тус сургалтыг “Тавантолгой Түлш”ХХК-н Хяналтын нэгдсэн хэсгийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон, Дуудлага харилцааны хэсгийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Номин, Засвар үйлчилгээний хэсгийн хяналтын инженер Б.Өлзийбаяр нар явууллаа.
Налайх дүүргийн хэмжээнд 1-8 хорооны нийт 7691 айл өрх 23100 тонн шахмал түлш хэрэглэнэ. Дээрхи айл өрхүүдэд ‘’Тавантолгой түлш’’ ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шахмал түлшний хяналтын ажилчид пийшин зуухны бүрэн бүтэн байдал, галлагаа, хэрэглээнд нь хяналт тавьж заавар зөвлөмж өгөхөөс гадна айл өрх бүрд угаарын хийн мэдрэгч суурилуулах, өрх бүрийг сайн түлшний карттай болгох ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.