|

Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл ӨНӨӨДӨР эхэлж байна

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл өнөөдөр /2022.08.19/ эхэлнэ. Энэ жилийн онцлог нь зургаан настнуудын бүртгэлийг улсын хэмжээнд E-Mongolia app-аар буюу цахимаар бүртгэх юм.

Цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ  цэсээс “Боловсрол” цонхыг сонгон нээнэ.
  • “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл” үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж “Тийм”  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments