|

Финландын Ерөнхий сайдын шоудаж буй бичлэг задарч, сөрөг хүчнийхний олз болжээ

Финландын хамгийн залуу Ерөнхий сайд болох 36 настай Санна Марины архидан согтуурч, шоудаж буй бичлэг задарч, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Уг бичлэг цацагдсаны дараа олон нийт шүүмжлэлтэй хандаж эхэлсэн бөгөөд, сөрөг хүчнийхэн түүнийг мансуурсан хэмээж, шинжилгээ өгөхийг шаардаж эхэлсэн байна.

Ерөнхий сайдын бүжиглэж буй уг бичлэгт олны танил хүмүүс ч багтсан байна. Санна Марин уг бичлэгтээ “Би ажил амьдрал, гэр бүлтэй хүн. Мансууруулах бодис хэрэглээгүй, зөвхөн согтууруулах ундаа л хэрэглэсэн. Би бусдын л адил чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрүүлсэн” гэжээ.

Санна Марин 2019 оны арванхоёрдугаар сараас хойш Финландын Ерөнхий сайдаар, 2020 оны наймдугаар сараас тус улсын Социал Демократ намын даргаар ажиллаж байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *