|

BLACKPINK хамтлагийн цоо шинэ клип “Pink Venom” цацагдлаа

БНСУ-ын алдарт BlackPink хамтлаг энэ найм, есдүгээр сард эргэн ирэлт хийнэ. Тодруулбал, тэд “Born Pink” альбумаа есдүгээр сард гаргах бөгөөд альбумын өмнөтгөл сингл дуу болох “Pink Venom”-оо өнөөдөр буюу /2022.08.19/ -ны өдөр цацлаа.

“Pink Venom” дууны гол утга нь могой бөгөөд ямар ч зүйлийг хормын дотор залгина гэх агуулгатай аж.

Дашрамд дуулгахад, “BORN PINK” альбум нь байгальд хор хөнөөлгүй гэгдэх бага хэмжээний нүүрстөрөгчтэй цаас, шар буурцагны тосон бэхээр бичигдсэн материалаар хэвлэгдсэн нь онцлог. Мөн kit хувилбар нь байгальд шууд задардаг пластикаар бүтээгдсэн төдийгүй альбумыг бүрэх цагаан өнгөгүй пластик нь хүртэл эрдэнэ шишийн цардуулаар орлуулагдсан байна.

Эх сурвалж: ОддынБаримт

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments