Л.Энх-Амгалан: Нэр давхардуулан ашиглаж буй МҮИС-ийн оюуны хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нэр бүхий 13 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн өмчийн 8 их, дээд сургуулийг нэгтгэсэн тухай олон нийтэд мэдээллэв. Мөн мэдээллийн үеэр МҮИС буюу Монголын Үндэсний Их сургуулийн тухай ярьсан юм.
МҮИС нь БШУЯ-гаас 100 орчим хөтөлбөрийн зөвшөөрөл авсан ч 200 хөтөлбөрөөр элсэлт авчээ. Иймд 40 гаруй хөтөлбөрийг нь цуцалсан байна. Тэрбээр “Нэр давхардуулан ашиглаж буй асуудлаар нь би шүүхэд гомдол гаргасан, энэ бол оюуны хулгай. Шүүхээс эвлэрэх санал тавьсан. Би эвлэрэхгүй. Есдүгээр сарын 15-нөөс өмнө шүүх хурал болохгүй хойшилсоор байвал шүүгч болон маргааны талаар баримт дэлгэнэ” гэсэн юм.