Н.УЧРАЛ: Сонгинохайрхан дүүргийн сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшинэ

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учрал “Рояал академи”, Сайн Учрал сангийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуульд кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд тус сургуулийн багш нарыг мэргэжүүлэх сургалтад хамруулж сертификатыг гардууллаа.

 

Кембриджийн хөтөлбөр нь энгийнээр хэлэхэд дэлхий нийтийн стандарт сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэгчдийг бэлтгэх сургалтын шаталсан тогтолцоо юм.

 

Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуульд кембриджийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр  Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд заавал өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцах шаардлагагүйгээр хамран  тойрох сургуульдаа суралцаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөх,  гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт  өрсөлдөх өргөн боломж нээгдэж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *