Орон сууцны барилга угсралтын компанийн цахилгааныг хязгаарлав
Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Камдер” ХХК-ийн захиалгатай 25 давхар орон сууцны 4 блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Зуншин” ХХК-ийн үйл ажиллагааг өчигдөр /2022.08.18/ хянаж, шалгалаа.
Шалгалтаар техникийн аюулгүй байдлын зөрчил дутагдлууд илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан, эрчим хүчийг хязгаарлаж, техникийн аюулгүй байдлыг хангуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Эх сурвалж: МХЕГ