Увс, Ховд, Баян-Өлгийд энэ сарын 23-26-ны хооронд цахилгаан хязгаарлана
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийх гэж байна.
Иймд 2022 оны наймдугаар сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдийн 06:00- 20:00 цагт цахилгаан тасалж, ажил явуулах шаардлага үүслээ.
Дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах бөгөөд 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөн УЦС-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллана.
Засварын ажилтай уялдуулан 2022 оны наймдугаар сарын 25-ны 06:00-20:00 цаг хүртэл 35 кВ-ын Чандмань-Уул цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийх тул Увс аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хязгаарлах мэдэгдлийг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-иас гаргалаа.