|

Селена Гомез Тайга хоёр болзож эхэлсэн нь үнэн үү

Дуучин Селена Гомез болон реппех Тайга нар лхагва гарагт (2022.08.17) Лас Вегаст байрлалтай “Nice Guy” нэртэй газраас 02:30 минутын орчим гарч явсны дараа интернэт дээр тэднийг болзож байж магадгүй гэж цуурхал гарсан байна. Үүний талаар анх “TMZ” сэтгүүл мэдээлэхдээ Селена Тайга хоёр болзож байгаа эсэх нь тодорхойгүй эсэх ч сонирхол татаж байна хэмээсэн юм.

Тэд “Nice Guy”-аас явахдаа хамт яваагүй, хоёр өөр хаалгаар гарсан байна. Селена ард хаалгаар дамжин гарсан бол Тайга урд хаалгаар явсан аж. Мөн хэд хэдэн эх сурвалжууд “TMZ” сайтад Гомез шөнө дундаас өмнө “Nice Guy” ресторанд ирсэн харин Тайга аль хэзээний тэнд байсан хэмээн мэдээлжээ. Тэгвэл Селенатай ойрын нэгэн эх сурвалж “TMZ” сэтгүүлд тэднийг болздоггүй, өөр хүмүүстэй уулзах гэж ирээд тааралдсан гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ELLE

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments