|

Бен Аффлек, Женнифер Лопез хоёр хуримаа хийлээ

Бен Аффлек, Женнифер Лопез нар Жоржиа муж дахь 8.9 сая долларын үнэтэй эдлэндээ хуримлав. Лопез “Ralph Lauren” брэндийн цагаан даашинзаар гоёсон бол Аффлек хар цагаан хослол өмссөн байв.

Тэд анх үерхэж, сүй тавьснаасаа хойш 20 жилийн дараа дахин аз жаргалтайгаар нийлсэн нь энэ юм. 2003 оны намар хуримаа цуцалсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй дуулиан болж байв.

Хуриманд Бен Аффлекийн гурван хүүхэд, Жейлогийн ихрүүд оролцжээ. Бен Аффлекийн хүүхдүүд болох 16 настай Виолет, 13 настай Серафина, 11 настай Сэм нар нь Женнифер Гарнераас төрсөн. Харин Жейлогийн ихрүүдийн аав нь Марк Энтони юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments