Л.Гүндалай АН-ын даргын сонгуульд нэр дэвшлээ
Л.Гүндалай өнөөдөр /2021.03.19/ Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж тус намын даргын сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдлээ.
Тэрбээр “2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчилсан намд гишүүнээр элсэж байсан. Өнөөдөр мөн гишүүнчлэлээ сэргээж Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүнчлэлтэй боллоо. Ардчилсан намын даргад өрсөлдөх материалаа бүрдүүлээд Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягт өглөө. Нэр дэвшилт саадгүй явагдана гэдэгт найдаж байна. Л.Гүндалай эргэн ирсэн шүү” гэв.