Путины хамгийн ойрын туслахуудын нэг болох Александр Дугины охин алагджээ
Путины тархи гэгддэг түүний хамгийн ойрын туслахуудын нэг болох Александр Дугины охин Дарья Дугина алагдсан байна. ОХУ-ын мөрдөгч нар Дарья “Toyota Land Cruiser” машин унаж явж байхад нь дэлбэлж хөнөөсөн хэмээн үзэж. Мэргэжилтнүүд Александр Дугиныг хөнөөх зорилготой төлөвлөгөөнд охин нь өртсөн гэж бодож байгаа аж.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Украин тус аллагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдэгджээ. Харин Украины засгийн газар түүний үхэлд ямар нэгэн холбоогүй гэж хариу мэдэгдэл хийсэн байна. Тус хэрэг гарсны дараа Бүгд Найрамдах Донецк Ард Улсын толгойлогч Денис Пушилин өөрийн Телеграм хуудас дээрээ “Украины террористууд Александр Дугиныг хөнөөх гэж оролдохдоо түүний охиныг машинд нь дэлбэлж орхилоо. Дариагийн гэгээн дурсамжийг хүндэтгэе, тэр бол жинхэнэ Орос охин” гэж бичжээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ