ЧУУЛГАН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хаалттай мэдээлэл сонсож байна
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж үг хэллээ. Үүний дараа ҮАБЗ-ийн асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хаалттай мэдээлэл сонсохоор болж, чуулганы хуралдаан хаалттай хэлбэрт шилжлээ.
Ээлжит бус чуулганы хуралдаанаар:
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох аж. Өөрөөр хэлбэл гадаад улс төр, геополитик, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай сонсгол явуулахаар зэхэж байгаа аж.
- ҮХЦ-ийн 2022 оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэх
- Цаг үеийн асуудлаарх мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөөд байна.