Финланд эмэгтэйчүүд шоудсан бичлэг нь цацагдсан Ерөнхий Сайдаа дэмжив

Финландын Ерөнхий Сайд Санна Марины найзуудтайгаа хамт шоудаж буй хоёр бичлэг нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2022.08.17) цацагдсан нь шүүмжлэл дагуулах болсон. ОХУ-тай харилцаа хурцдаж, Финланд НАТО-д элсэхээр бэлтгэж буй энэхүү цаг үед шоудаж наадах нь хариуцлагагүй явдал хэмээн түүнийг хүмүүс шүүмжилсэн юм.

Тэгвэл Финланд эмэгтэйчүүд Ерөнхий Сайдаа дэмжин “SolidarityWithSanna” нэртэй аян эхлүүлж өөрсдийн шоудан, бүжиглэж буй бичлэгээ интернет дээр байршуулж эхэлсэн аж.

Мөн энэхүү аянд Дани эмэгтэйчүүд нэгдэх болсон байна. Марин өмнө жил коронавирусийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хэрнээ шоудаж яваад мөн адил хүмүүсийн шүүмжлэлийг хүртэж байжээ.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *