|

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог өсгөж хяналт тэнцвэрээ хадгална

Улсын их хурлын гишүүн Т.Доржханд гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Үндсэндээ нэг асуудлыг хэлэлцэх гэж чуулганы хуралдааныг зарласан. ҮХЦ-ийн их суудлын хуралдааны хоёрдугаар тогтоолтой холбоотойгоор хуралдаж байна. Он гарснаас хойш ҮХЦ хоёр удаа тогтоол гаргалаа.

Зургадугаар сарын 27-ны өдөр сонгууль явуулахдаа пропорциональ системийг нээх нь зүйтэй юм гэсэн тогтоол гаргасан. Харин наймдугаар сарын  25-ны өдөр ҮХЦ-ийн тогтоол нь давхар дээлийн асуудлыг хөндсөн байдаг.

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр 76 гишүүнтэй байгаа тохиолдолд давхар дээлтэй сайд нарын тоо дөрөв байх нь эрх мэдлийн тэнцвэрийн хувьд  зөв гэсэн агуулгаар өөрчлөлт оруулсан.

Харин одоо 16 сайд давхар дээлтэй болох гээд байна. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог өсгөх байдлаар хяналт тэнцвэр хадгалдаг зарчмаа барь гэсэн агуулгаар ҮХЦ-д асуудлыг тавьсан.

Цэцийн хуралдаан 09:30 цагт эхэлж, орой 18:00 цагт шийдвэрээ танилцуулсан. Нийт хэлэлцүүлгийн 90 гаруй хувь нь үндсэндээ төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдлыг яаж хангах вэ. Олон улсын жишиг дагах уу, Монголдоо зориулсан байдлаар хийх үү гэдэг дээр төвлөрсөн. УИХ-ын гишүүдийн тоог шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан, судлаачдын байр сууринд үндэслэж, өсгөх замаар хяналт, тэнцвэрийг авч үлдэх нь зүйтэй юм” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *