Амьдралыг чинь өөрчлөх 4 хялбар дадал зуршил
Амьдралын чинь ямар нэг зүйл яагаад ч юм буруу байгаа мэт санагдаж, сэтгэл дундуур мэдрэмжийг үргэлж авсаар байна уу? Өдөр бүрийг адилхан өнгөрөөж, ажил хичээл, гэр гэсэн дадалд дассаар өөрийгөө алдсан мэт мэдрэмж төрж байна уу?
Үнэндээ амьдрал харагдаж байгаа шиг ээ тийм ч муу биш бөгөөд, бүх зүйл таны хүсэн хүлээдэг шиг төгс бишийг ойлгуулах 4 жижигхэн дадал зуршлыг танилцуулж байна.
Өдөр бүр чамд тохиолдсон 3 сайн сайхан зүйлсийг бич
Хувцас чинь зохицож харагдахаас эхлээд танд өдөрт олон арван сайхан зүйл тохиолдож байдаг. гэрлэн дохиог удаан хүлээлгү йгарсан нь хүртэл таны өдрийг гайхалтай болгож өөрчилж магадгүй юм. Харин аймшигтай, гунигтай зүйл тэр бүр ихэвчлэн тохиолддоггүйг бид мэддэг. Гэвч бодит амьдрал дээр бидний ой ухаанд хамгийн тод үлддэг дурсамж нь ихэвчлэн хар бараан дурсамж байдаг бөгөөд харамсалтай нь сайхан дурсамж тийм ч удаан хадгалагддаггүй бололтой. Тиймээс бичих бүртээ тархиндаа дахин нэг удаа хадагалаж байна хэмээн бодоод, ердөө гуравхан сайхан зүйлийг л бичиж үлдээгээрэй.
Өдөрт дор хаяж 10 минутыг цэвэрлэгээнд зарцуул
Гэрээ бүхлээр нь цэвэрлэе гэхээр л хальширч, залхуу тань хүрдэг үү? Их цэвэрлэгээ гэдэг үгийг сонсох төдийд л бид ядардаг шүү дээ. Тийм бол та өдөрт ердөө 10 минутыг л цэвэрлэгээнд зарцуулаарай. Гэхдээ энэ хугацаанд та зөвхөн үр бүтээлийн төлөө л байх хэрэгтэй. Богино хугацаа нь таныг уг ажлыг хийж дуусгаж чадна гэсэн өөртөө итгэх итгэл өгөх бөгөөд сэтгэл зүйн хувьд өөдрөгөөр хийсэн ажил илүү үр дүн сайтай байдаг шүү дээ.
Арьсандаа анхаарал тавь
Америкын алдарт сэтгэл судлаач Ричард Фрайдын үзсэнээр таны нүүрний арьс дотоод сэтгэл зүйн байр байдлыг тань илтгэдэг аж. Харин арьсыг арчилж, эрүүл, чийгшилтэй байлгах тусам сэтгэл санаа дээрддэг хэмээн тогтоожээ. Тиймээс нүүрээ өдөр бүр бүлээн усаар угааж цэвэрлэн, өөрт таарах арчилгааны бүтээгэдэхүүнээ ашиглаарай.
80/20-ын бодлогыг баримтал
Уг нэршил анх 1800-аад онд үүсэл нь тавигдаж байсан бөгөөд тэр үед амьдарч байсан гүн ухаантан Вилфрэдо Паредо нэгэн зүйлийг олж нээжээ. Түүний амьдардаг улсын газар нутгийн ердөө 20 хувьд нь л тухайн үндэстэн бүгд амьдарч байж гэнэ. Үүнээс улбаалан түүний гаргасан санаа бол “Таны хийх ёстой ажлуудын 20 хувь нь л хамгийн чухал хэсэг нь байдаг бөгөөд гол зорилгод тань хүргэж чадахуйц байдаг” аж. Харин үлдсэн 80 хувь нь хэзээ ч хаана ч хийгдэж болох ажлууд байдаг байна. Тиймээс хамгийн чухал гэж бодсон 5 ажлаа эрэмбэлж бичээд хамгийн дээд талд нь байгааг гүйцэтгээд үзээрэй. Таны хүссэн үр дүн үүний төдийд биелэх тохиолдол олонтаа.
Өглөө оройны цагийн хуваарь гарга
Та өглөөний цагаар эрч хүч, урам зориг ихтэй байдаг тул хамгийн чухал ажил хэргээ өглөөний цагтаа багтаан амжуулаад бусад хэрэгцээт ажлаа өдрийн цагт үлдээгээрэй. Харин оройн цагийн хуваарь хамгийн чухал хэсэг бөгөөд энэ үе бол та өөрийгөө амрааж, булчингуудаа тайвшруулж, амар тайван нойр авахдаа бэлдэх хэсэг юм. Уг хоёр чухал цагт хуваарийн дагуу байж чадсанаар таны хөдөлмөрийн үр бүтээмж ихсэн боломжтой.
Эдгээр дадал зуршлуудыг уншсан хэн бүхэн зуршлыг тогтоох явц нь хэцүү байдгийг мартаж болохгүй шүү. Харин нэгэнтээ тогтсон дадал таны насан туршид үр нөлөөгөө үзүүлж, ашиг өгч байдаг. Танд амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: psych2go YouTube channel
П.Ундрах