СИНГАПУР: Ижил хүйстний харилцааг хориглохоо болино
Сингапурт ижил хүйстний бэлгийн харилцааг хориглох хуулийн хүчингүй болгохоор болжээ. Ингэснээр тус хот улсад ижил хүйстний харилцааг хуулиар зөвшөөрөхөөр болж байна.
Ерөнхий сайд Ли Сянь Луны танилцуулсан энэхүү шийдвэр нь олон жил үргэлжилсэн ширүүн маргаанд цэг тавьж байна. Сингапурын ЛГБТ идэвхтнүүд үүнийг “хүн төрөлхтний ялалт” хэмээн сайшааж байгаа ажээ.
Тус хот улс нь консерватив үзэл санаа, үнэт зүйлсээрээ алдартай боловч сүүлийн жилүүдэд колончлолын үеийн “377A” хуулийн заалтыг хүчингүй болгохыг шаардах хүмүүсийн тоо улам нэмэгдэх болжээ.
Ийнхүү Сингапур нь Азийн орнуудаас Энэтхэг, Тайвань, Тайландын дараа ийм шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ Ли Сянь Лун мэдэгдлийнхээ үеэр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэнд идэвхтнүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.