П.Сайнзориг: 64 бөхийн нэг бөхөөс допинг илэрсэн

Энэ жилээс улсын их баяр наадамд дөрөв давсан бөхчүүд болон сурын харваачдаас допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Тус хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүд болон 16 харваачдаас допингийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Нийт 80 сорьц явуулсан бөгөөд өнөөдөр /2022.08.22/ ХЗДХЯ-нд Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг мэдээллээ.

Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: “Дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Сүүлийн хариу наймдугаар сарын 19-нд сүүлийн хариу ирсэн. 63 бөх допинг хэрэглээгүй. Нэг бөхөөс допинг илэрсэн.Допинг илэрсэн бөх улсын цолтой, тавийн даваанд өвдөг шороодсон гэдгээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *