Допинг илэрсэн улсын цолтой бөх хэн бэ?

Энэ жилээс улсын их баяр наадамд дөрөв давсан бөхчүүд, 16 харваачдаас  авсан допингийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн тухай  Үндэсний бөхийн салбар хорооноос  өнөөдөр мэдээлэл хийсэн.

Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: “Дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Сүүлийн хариу наймдугаар сарын 19-нд ирсэн.  Нэг бөхөөс допинг илэрсэн.Допинг илэрсэн бөх улсын цолтой, тавын даваанд өвдөг шороодсон бөх” гэдгийг мэдэгдээд байгаа  юм.

Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан сошиал орчинд  допинг илэрсэн бөх хэн бэ гэдэг асуулт хөвөрсөөр байна. Зарим эх сурвалжууд допинг илэрсэн бөх нь УЛСЫН ХАРЦАГА цолтой гэх мэдээлэл ч тархсан байв.

Үндэсний их баяр наадмын тавын даваанд улсын цолтой дараах бөхчүүд унажээ.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр,

-Улсын заан Н.Жаргалбаяр,

-Улсын заан М.Өсөхбаяр,

-Улсын заан Ц.Одбаяр,

-Улсын харцага А.Цацабшир,

-Улсын харцага Т.Баасанхүү,

-Улсын харцага Ө.Даваабаатар,

-Улсын харцага Х.Гантулга,

-Улсын харцага Т.Бэгзсүрэн,

-Улсын харцага Ш.Пүрэвгарьд,

-Улсын харцага Ц.Мөнхбаяр,

-Улсын начин Х.Батчулуун,

-Улсын начин Д.Амарсайхан,

-Улсын начин Э.Ванданцэрэн,

-Улсын начин Ж.Ням-Эрдэнэ,

-Улсын начин Д.Хүдэрбулга

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *