“БЗД-ийн 26-р хорооны 5 хоногийн хөл хориог цуцлахгүй, үргэлжлүүлнэ”
Баянзүрх дүүргийн Засаг дарга 26 дугаар хороонд хөл хорио тогтоосон асуудлаар мэдээлэл хийж байна.
“Тус дүүргийн Засаг дарга н.Баярмөнх “26-р хороонд хоёр хоногийн хугацаанд тандалт судалгаа хийж, иргэдээс шинжилгээ авч дууслаа. Энэ сарын 17-нд тус дүүргийн 8390 иргэн, 18-ны өдөр 9452 иргэнээс шинжилгээ авсан. 26 хүнээс коронавирус илэрсэн. Одоогоор 2000 иргэний сорьцын хариу хүлээгдэж байна. 5 хоногийн хөл хориог үргэлжлүүлж, 26-р хорооны бүх иргэдийн шинжилгээний хариу гарсны дараа хөл хориог суллах эсэхийг шийднэ” хэмээн мэдэгдлээ.