ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын 8 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 27

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР ШАР БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.58-19.52
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Гал

Өглөгт охин одтой, шар бич өдөр. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments