|

Говь-Алтай аймгаас гарах хөдөлгөөнийг орой 19.00 цаг хүртэл хязгаарласан

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс “Тарваган тахал” өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн талаар бид мэдээлсэн. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн байна.

Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022 оны наймдугаар сарын 22-ны 19:00 цагаас наймдугаар сарын 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын Газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *