ЗГ: Цэцийн тогтоолтой холбоотой асуудал хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын чуулган 16:00 цагт хуралдах товтой байна. Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал буюу сайд нарын “давхар дээлтэй” холбоотой цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ.
Тодруулбал, УИХ-аас 2019 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Үндсэн хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож, 02 дугаар тогтоол гаргасан. Өнөөдөр болон маргааш болох чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
Мөн 10:00 цагт эхлэх байнгын хорооны хуралдаанаар өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.