“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээг “Шонхор” зусланд зохион байгуулж байна
“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх “Шонхор” зусланд зохион байгуулж байна. Хөтөлбөрийн эхний өдөр оролцогч 150 гаруй хүүхдүүд Нөхөрлөл, Тэмүүлэл, Ундраа, Жавхаа гэсэн дөрвөн бүлэгт хуваагдан
- Зэвсэгтэй ажиллах анхан шатны мэдлэг олгох дадлага
- Гэнэтийн аюул осол, гамшгаас хамгаалах
- Яаралтай анхан шатны түргэн тусламж
- Дохионы хэл
- Уяа зангилаа
- Цэргийн цагаан толгой зэрэг өртөөгөөр аялж, Хөдөө хээр болон таньж мэдэхгүй газар аяллын бэлтгэлгүй явах үед авхаалж самбаатай байж, өөрийн болон бусдын амь насыг эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах, аливаа саад бэршээлд тэсвэр тэвчээртэй, ур ухаантай хандаж, эх орон хайрлан хамгаалахад суралцлаа.