Дэлхийн II дайны өмнөх үеийн ХУВЦАС ЗАГВАР-ыг харуулсан гэрэл зургууд
1940-өөд оны үеийн Европ тив дэх хээнцэр загварын ертөнцөөр аялцгаая.
1940-өөд оны дараа үеэс “дайны силуэт” гэх загварын чиг хандлага ноёрхож эхэлсэн бөгөөд дайны үед цэргийн хувцасны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр улсын хэмжээнд даавууны нөөцийн хүрэлцээ багасч эхэлсэн байна.
Үүнээс улбаалан эмэгтэйчүүдийн хувцсыг илүү энгийн бага даавуу орохуйц байдлаар бүтээх хэрэгцээ шаардлага үүссэнээр хаягдал бага гаргах зорилгоор эрэгтэй хувцастай ижил даавуугаар ижил загварын хувцас үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ нь нөгөө талаар маш олон эмэгтэйчүүд цэргийн алба хааж эхэлсэнтэй холбоотой бөгөөд тухайн үед явган цэрэг, тэнгисийн болон агаарын хүчинд ойролцоогоор 350,000 эмэгтэй алба хааж байв.
-1940 он. Нийгэм, улс төр, эдийн засгийн эмх замбараагүй байдал байв. Эрчүүдийг фронт руу ачуулж, худалдаа зогсонги байдалд орж, аж үйлдвэрүүд хүндэрч эхэлжээ.
1940 он. Хатагтай Ингрид Бергман цамц, хүрэмний сурталчилгааны зураг авалтанд оржээ.
1946он. Загвар өмсөгч Сабин, Жанет Стивенсон нар Канадын Гаспе хойг дээр Клэйр Маккарделл брэндийн усны хувцасны сурталчилгааны зураг авалтын зураг.
1946он. Загвар өмсөгч нь тунгалаг цагаан “Molyneux” даашинз өмсчээ.
1940 он. Барбара Стэнвик нэхмэл тор юбка болон тэгш мөртэй цагаан усны булган хүрэм өмсчээ.
1944 он. Коко Шанелийн үсээ шууж, хүзүүний гоёл зүүсэн хөрөг.
1940 он. Рита Хэйворт цагаан бикини өмсөн зүлгэн дээр хэвтэж буй зураг.
1943 он. Гэрэл зургийн студэд Billie Holiday урт сувдан зүүлт, толгойн цэцэг чимэглэл, урт ханцуйтай даашинз өмсөн хөрөг зураг авахуулж байна.
1940-өөд он. Загварлаг хүрмээр гоёсон Клодетт Кольбер жүжигчин Пол Мунитай ярилцаж байна.
1948он. Загвар өмсөгч Барбара Лоуренс Бонни Кашиний “Эскимо өмд” -ийг өмсчээ.
1947 он. Парис хотод загвар өмсөгч бүсгүй “Эльза Шиапарелли” брэндийн хослол өмсчээ.
1940-өөд он. Америк загвар өмсөгч эмэгтэйчүүд Британийн загварын тухай шоу нэвтрүүлгийн үеэр алхаж байна.
1946 он. Рита Хэйворт Гилда киноны үеэр хар атлас даашинз, дуурийн бээлий өмсчээ.
Рита Хэйворт өндөр суудалтай өмд, нимгэн цамц өмсөн автомашины хажууд фото зургаа авахуулж байна.
1941 он. Рита Хэйворт олон нийтэд зориулан сурталчилгааны зураг авалтад оролцож байна.
Эх сурвалж: harpersbazaar.com