СУРВАЛЖИЛГА: Их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр 600 мянгаас ХОЁР САЯ төгрөгийн хооронд байна
Их дээд сургуулийн хичээлийн нээлт болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ хугацаанд оюутнууд хичээл сонголтоо хийх, сургалтын төлбөрөө төлөх гэх мэт олон асуудлуудтай нүүр тулдаг. Мөн хөдөө орон нутгаас их сургуулийн оюутан болохоор хотыг зорих залуусын тоо жилд 35-40 мянга хүрдэг гэх судалгаа бий. Эдгээр оюутнуудын ихэнх нь өөрсдийн боломж бололцоонд таарсан дотуур байранд амьдрах хүсэлтэй. Гэвч Улаанбаатар хотын хэмжээнд 44 оюутны байр байдаг бөгөөд эдгээр нь нийт 15 мянган оюутан хүлээн авах хүчин чадалтай. Энэ нь нийт суралцагчдын 10 гаруй хувийг эзэлдэг гэсэн үг.
Дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд хамаатан садан, эсвэл найз нөхдөөрөө нийлэн түрээсийн байранд амьдардаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлаагаар цаг үетэйгээ уялдуулан оюутны байрны үнийн мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
-“ОЮУТНЫ ӨРГӨӨ” ДОТУУР БАЙРНЫ ДУНДАЖ ТӨЛБӨР 994,000 ТӨГРӨГ –
“Оюутны өргөө” цогцолборын I, II байранд 28 их дээд сургуулийн 960 гаруй оюутнууд орох квоттой аж. Тус дотуур байрны дундаж төлбөр 994,000 төгрөг бөгөөд нэг өрөөнд дөрвөн оюутан амьдрах зохицуулалттай. Хоёр өрөөний дунд буюу найман оюутны дунд нэг гал тогоо, ариун цэврийн өрөөтэй. Бүртгэлийг энэ сарын 29-нөөс эхлэн оюутнуудаа хүлээж авахаар болжээ.
Мөн тус цогцолборт МУИС, ШУТИС, Этүгэн, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюунуудыг хүлээж авдаггүй гэнэ. Учир нь энэхүү цогцолборын бүтээн байгуулалтын ажилд дээрх сургуулиуд хөрөнгө оруулалт хийгдээгүй гэх шалтгаантай аж.
Тус дотуур байранд орохын тулд :
- Сургуулийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг 3 хувь
- ЭМ шинжилгээний бичиг /сүрьеэ, БЗХӨ/
- Бичиг баримтаа хийх гялгар уут 1ш
- Төлбөр төлсөн баримт зэргийг бүрдүүлэн хүсэлтээ гаргах юм байна.
-МУИС, МУБИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР НЭМЭГДЭЭГҮЙ-
МУИС-ийн хувьд дотуур байрны төлбөр нэмэгдээгүй бөгөөд засваргүй байр 620,000 мянган төгрөг, засвартай байр 780,000 төгрөг. Гадаад оюутны нэг жилийн төлбөр мөн нэмэгдээгүй бөгөөд 2,600,000 төгрөгийн үнэтэй байна.
МУБИС-ийн дотуур байр мөн төлбөрөө нэмээгүй бөгөөд дөрвөн дотуур байрандаа 900 гаруй оюутнуудыг хүлээн авах багтаамжтай. Төлбөрийн хувьд нэг оюутан 10 сараар амьдрах бол 655,000 төгрөг, бусад сургуулийн оюутнууд амьдрах бол 852,000 төгрөгийн төлбөртэй аж. Нэг өрөөндөө дөрвөн ортой, нийтийн ариун цэврийн өрөөтэй, гал тогоотой. Гадаад оюутны хувьд нэг жилийн 2,864,000 мянган төгрөг бөгөөд өрөөндөө хоёулаа байх боломжтой.
-ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 25-НД ЦАХИМААР ЯВАГДАНА-
Монголын хамгийн их оюутантай сургууль болох ШУТИС-ийн дотуур байрны төлбөр 800,000 төгрөгөөс эхэлдэг аж.
-АШУИҮС-
АШУҮИС-ийн Оюутны I-р байр нь 374 хүн, II-р байр нь 374 хүн, III-р байр нь 1200 хүний тус тус багтаамжтай. I, II-р байрны төлбөр 600,000 төгрөг. Харин III-р байрны төлбөр 800,000 төгрөг. Бусад сургуулийн оюутан болон гадаад оюутан 950,000 төгрөгийн үнэтэй байна.
-СУИС ДОТУУР БАЙРАНДАА 200 ОЮУТАН ХҮЛЭЭЖ АВНА-
СУИС-ийн оюутны байрны жилийн төлбөр 530,000-700,000 төгрөг. Бүртгэл нь энэ сарын 19-ний 10.00 цагаас 25-ны 12 цаг хүртэл цахимаар явагдаж байгаа аж.
ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТУХАЙД….
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны дотуур байрны мэдээлэл:
Этүгэн их сургуулийн оюутны дотуур байрны мэдээлэл:
- хоёр ортой өрөө 2,100,000 төгрөг
- дөрвөн ортой өрөө 1,250,000 төгрөг
- зургаан ортой өрөө 950,000 төгрөг
- найман ортой өрөө 800,000 төгрөг
Жич барьцаа төлбөр 100,000 төгрөг. Бүртгэл наймдугаар сарын 19-нөөс эхэлсэн.
ДОТУУР БАЙРАНД ОРОХОД ДАВУУ ЭРХТЭЙ ОЮУТНУУД
Ж.ХАЛИУН