Л.Энх-Амгалан: Хүүхдийн мөнгийг хүүхдэд л зарцуулах ёстой
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийн дунд сурагчдын дүрэмт хувцасны чанар стандарт, үнийн өсөлтийн талаарх асуудал яригдаж эхэлсэн. Энэ жилийн тухайд сурагчийн дүрэмт хувцас өмнөх оноос 30 хувиар үнэ нь нэмэгдсэн нь өрхийн санхүүд хүндрэл учруулж буй.
Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар хийв.
Тэрээр, “Сурагчдын дүрэмт хувцсанд төр ямар ч оролцоогүй, хувийн хэвшлийн зохицуулалтаар явагддаг. Цар тахлаас улбаатай эдийн засгийн уналтын үед сурагч бүр хичээлийн шинэ жилдээ зориулж цоо шинэ дүрэмт хувцас өмсөх нь хүндрэлтэй байна гэсэн гомдол эцэг эхчүүд гаргаж байна. Иймд яамнаас заавал шинэ дүрэмт хувцас өмсөхгүй байхаар зохицуулалт хийсэн. Мөн сурагчдын дүрэмт хувцсанд судалгаа хийж үзсэн. Комоор нь зангиа, хүрэм, цамцтай нь авахаар их үнэтэй болдог юм байна лээ. Бага ангийн сурагчийн дүрэмт хувцас гэхэд эмэгтэй нь 116,000 төгрөг, 172,000 төгрөгийн үнэтэй. Тиймээс заавал сурагчийн дүрэмт хувцсыг комоор нь авах хэрэггүй. Шаардалтай байгаа өмд, цамцаа л ав. Ер нь хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуулах ёстой. Сард 100,000 төгрөг жилд 1,200,00 төгрөг болно” хэмээжээ.