Ц.Мөнхцэцэг: Сурагчийн дүрэмт хувцасны чанар хангалтгүй гэх гомдол их ирж байна
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хоёрдмол утгатай мэдэгдэл хийчих шиг боллоо. Зарим ангийн эцэг эхчүүдийн групп дээр “сайд дүрэмт хувцас өмсөх хэрэггүй гэсэн. Чөлөөт хувцас өмсье” гэсэн зүйлүүд их гарч байна. Миний хувьд их, дээд сургуульд 20 гаруй жил багшилсан, сурган хүмүүжүүлэх онол практик нэлээд үзсэн хүний хувьд дүрэмт хувцас өмсөх нь сурагчийн сэтгэл зүй болон хичээлд бэлтгэх, мөн сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт, орлогын болон ялгаатай байдлыг арилгахад эерэг зүйл гэсэн байр суурьтай байна. Олон эцэг эхчүүдийн шүүмжлэл дагуулаад буй дүрэмт хувцасны чанар хангалтгүй, хүүхдийн биед эвтэйхэн бус, амархан үрчийдэг, бөөсөрдөг материалтай гэх эдгээр асуудалд яам тодорхой хариу өгнө үү” хэмээв.