Cураггүй болсон 52 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Cураггүй болсон 52 настай иргэнийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн Дэвшилт хорооллын гуравдугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Э энэ сарын 17-ны 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 19-ний өдрийн 11:30 цагт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон тус сумын мэргэжлийн ангийнхан иргэнийг эрэн хайх ажиллагааг Цэцэн хайрхан, Сүм-Ариун гэдэг газраар зохион байгуулжээ. Улмаар өчигдөр 10:00 цагт Цэцэн багийн Арцтай-Уул гэх газраас эсэн мэнд олсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *