ҮЙЛ ЯВДАЛ: 650.000 төгрөг байсан будааны үнэ 1.2 сая болж нэмэгдсэн талаар МТҮХ-ноос мэдээлэл хийнэ

 Наймдугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “АСЕМ хуралдай”-д “Монголын улс төрийн форум” болно.

10.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас Засгийн газрын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлнэ.

11.40 цагт “Шонхор тауэр”-т УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсан талаар АН-аас мэдээлнэ. Утас: 91000017

15.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Их хуралдай”-д илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд Японы залуус Монголын талаар, манай улсын залуус Японы тухай ямар ойлголттой байдгийг судалсан тухайгаа мэдээлнэ.

12.00 цагт Монголын тариаланчдын үндэсний холбооноос буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар мэдээлнэ.

15.00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг академиас Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагаа, Дундад зууны үеийн археологийн судалгааны зарим үр дүнгийн талаар мэдээлнэ.

УИХ-ын ээлжит бус чуулганы хүрээнд:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *