Монголын эмэгтэй улс төрчдийн имиж & ДЭЛХИЙН ТУСГАЛ

Имиж гэдэг нь шинж төрх, нэр хүнд гэсэн цогц утгыг илэрхийлдэг гэхээр дан ганц урлаг соёл, загварын ертөнцийнхөнд  л хамаарах ойлголт биш юм. Эгэл жирийн иргэн, инстаграмын од, олны танил эрхмүүд гээд хэн бүхэнд өөрийн гэсэн имиж байдаг. Ялангуяа нийт массд хүлээн зөвшөөрөгдөж, тодорхой тооны дэмжигчдээр хүрээлүүлж байж оршин тогтнодог улс төрийн тавцанд  имиж салшгүй чухал үүрэгтэй. Тиймээс ч олон түмэнд таалагдахын тулд өөрийн онцлог давуу талаа таниулахаар “улс төрийн имиж” бүрдүүлэлт хийх нь нэгэнт дэлхийн жишиг болсон арга ухаан.  Тэгвэл манай Монголын улс төрчид, тэр дундаа эмэгтэй лидерүүд маань дэлхийн улс төрийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн хэн гэдэг эмэгтэй манлайлагчтай царай төрхийн хувьд, стиль имижийн хувьд, улс төрийн үзэл баримтлалын хувьд ижил төстэй вэ?

Цэрэмжамцын Мөнхцэцэг & Жасинда Ардерн

Үзэл баримтлал:  Улс төрийн үзэл баримтлалын хувьд тэд Зүүн төвийн чиг баримжаатай. Жасинда Ардерн Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын дарга бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг МАН-ын удирдах зөвлөл, бага хурлын гишүүний сонгуульт ажилтай. Хоёр сонгууль дараалж парламентад нь Зүүн төвийн нам ялалт байгуулж Засгийн эрхийг авсан. Улс орны  хүн амын тоо, парламентын гишүүдийн тоо хүн амтайгаа уялдан цөөн зэргээр ижил төстэй талууд Шинэ Зеланд, Монгол Улсын хувьд бий. Нийгэмд тэгш боломжийг бий болгох үзэл санаа, хүний эрхийн мэдрэмжтэй акцууд нь ижил төстэй.

Мэргэжил, боловсрол:  Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар Улс төр судлаач мэргэжилтэй.

 Замнал: Жасинда Ардерн 17 наснаасаа улс төрд хөл тавьж Хөдөлмөрийн намын гишүүн болсон. 2008 оноос Олон Улсын социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдоэ ажиллаж байсан. Гурван сонгууль дараалан улсынхаа парламентад сонгогдоод буй түүний хувьд сүүлийн хоёр удаагийн сонгуульд намаа удирдан өрсөлдөж засгийн эрхийг улиран барьж буй.

Харин тэгвэл Ц.Мөнхцэцэгийн хувьд 20 гаруй жил улс төр судлалын чиглэлээр дагнан ажилласан эрдэмтэн, судлаач. ХБНГУ, АНУ-д зочин судлаачаар ажиллаж эрдмийн цол зэргээ ахиулсан докторын хувьд Жасинда Ардернтай харьцуулахад харьцангуй хожуу их улс төрд хөл тавьсан ч УИХ-ын гишүүнээр сонсогдон ажиллаж буй хоёр жилийн хугацаанд Улс төрийн намын тухай хууль, Боловсролын багц хууль, ҮХНӨ зэрэг голлох томоохон хуулийн төслүүдийг ахалж, хэлэлцүүлэгт бэлтгэх гол ажлыг нугалж байна.

Имиж: Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нийгмийн ардчиллыг бодитоор хэрэгжүүлэх нь энэ хоёр эмэгтэйн улс төрийн гол имиж. Нөгөө талдаа царай төрх, хувцаслалт, өнгөний сонголт нь ч тэр тэднийг ИХРҮҮД мэт харагдуулдаг.

Ү.ГЭРСЭНЗ 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *