Билли Айлиш: Грэммигийн үеэр хиймэл үстэй байсан

Өдгөө 19 настай ч аль хэдийн амжилтаараа олон арван рекорд эвдээд байгаа дуучин Билли Айлиш 2021 оны буюу 63 дахь удаагийн Грэммигийн наадмаар Шилдэг Дуу номинацид ялалт байгуулж, жил дараалан Грэммигийн эзэн болоод байгаа билээ. 

Тэгвэл алдартан маань уржигдар буюу 3 дугаар сарын 17-ны өдөр үсээ цайруулж, шаргал өнгөтэй болгосон байгаа зургаа инстаграмдаа нийтэлж, олны нүдийг орой дээр нь гаргав. 

Учир нь хэдхэн л хоногийн өмнө неон ногоон өнгөтэй үсээ задгай тавьж, Гүччи брэндийн малгайгаар гоёод Грэммид оролцож байсан хүний хувьд ийм том өөрчлөлтийг 4 хоногийн дотор хийх нь боломжгүй санагдаж байсан юм. 

Ингэснээр интернет даяар түүнийг Грэммийгийн ёслолын үеэр неон ногоон өнгөтэй хиймэл үс зүүсэн байж магадгүй гэх шуугиан дэгдсэн билээ. Тэрээр малгайтай байсан ч No Time to Die дуугаар үзүүлбэр толилуулахдаа үсэндээ гивлүүр зүүсэн байсан нь таамаглалыг улам дэмжиж байлаа. 

No Time to Die үзүүлбэрийн үеэр

Харин өнөөдөр буюу 3 дугаар сарын 19-ний өдөр түүний хувийн үсчин Лиса Рэнн “Билли Айлиш ёслолын үеэр хйимэл үс зүүсэн, үсийг нь цэвэрхэн, бодит мэт харагдуулахын тулд их цаг зарцуулсан” хэмээн үйл явцын зурагтай хавсарган инстаграмд нийтэлсэн байна. 

Ямартай ч фенүүдийн таамаглал үнэн болж таарлаа. Биллид цайвар үс зохих юм гээч.

ЭХ СУРВАЛ:www.usmagazine.com

П.Ундрах

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *