Өнөөдөр Украины тусгаар тогтносон өдрийн ойн баяр тохиож байна
Өнөөдөр (2022.08.24) Украины тусгаар тогтнолын 31 жилийн ойн баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ОХУ агаарын цохилт өгч магадгүй гэж Киев хот дахь АНУ-ын элчин сайдын яам үзсэн тул иргэддээ Украиныг орхин гарахыг зөвлөжээ. Хэрвээ тусгаар тогтнолын өдрөөр агаарын цохилт өгвөл хатуу арга хэмжээ авна гэж Киевээс Москвад анхааруулсан байна.
Энгийн үед тус баяраар Киев хотод цэргийн жагсаал болдог ч ОХУ-ын агаарын цохилтоос болгоомжилж энэ жил парад, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийхгүй байх шийдвэр гаргажээ. Ойрын хугацаанд ОХУ хүчтэй цохилт өгнө гэж олон Украинчууд бодож байгаа аж. Учир нь гэвэл саяхан гарсан Крымын хойгийн дэлбэрэлт, Путины ойрын туслахын охин Дарья Дугина алуулсан хэрэгт Украин буруутай гэж ОХУ бодож байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ