Говь-Алтай: Шинжилгээний хариу СӨРӨГ гарч, хөл хориог цуцаллаа

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд энэ сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс “Тарваган тахал” өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн талаар бид мэдээлсэн. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн. Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022 оны наймдугаар сарын 22-ны 19:00 цагаас наймдугаар сарын 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг  суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments