|

“Замын-Үүд-Эрээний боомтын ачаа тээвэр хэвийн явагдаж байна

Замын-Үүд-Эрээний хилийн боомтыг 2022 оны наймдугаар сарын 31-н хүртэл хаах гэж байгаа тухай мэдээлэл Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газарт ирээгүй. Тус боомтын авто болон төмөр замаар ачаа тээвэр хэвийн явагдаж байгааг ГХЯ-наас мэдээллээ.

Наймдугаар сарын 21-ний байдлаар Эрээн хотод коронавирусийн халдварын эерэг тохиолдол гурав бүртгэгдэж, хотын нийт иргэдээс 10 удаагийн PCR шинжилгээ хийж байгаа юм байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан халдварын эрсдэлтэй бүсэд ороогүй, тусгаарлагдсан иргэдтэй ойрын болон дам хавьтлын харилцаа үүсгээгүй иргэдийн гурван өдрийн PCR шинжилгээний сөрөг хариуг үндэслэн Шуурхай штабын зөвшөөрлөөр хотоос гарах эрхийг өгч байгаа аж.

Тус хотын Хуан Бин гудамжийг коронавирусийн халдварын дунд эрсдэлтэй бүсээр зарлажээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *