Дарханы замын асуудалд холбогдуулан Автозамын газрын дарга асан Д.Доржханд, Б.Оюундэлгэр нарыг саатуулжээ
Дарханы замын тендер сонгон шалгаруулалтын асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-ны албан тушаалтнуудын орон байр бусад шаардлагатай 30 объектод нэгжлэг явуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны шөнө ЗТХЯ-ны Автозамын газрын дарга асан Д.Доржханд, болон Б.Оюундэлгэр нарыг саатуулжээ.