Б.Цог: Өнгөрсөн жилийн хавартай харьцуулахад улаан будааны үйлдвэрлэлийн өртөг ойролцоогоор 100-150 хувь нэмэгдсэн

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы алдаатай бодлогоос болж тариаланчид өрөнд баригдаж хүнд байдалд орж байгаа талаар 21 аймгийн тариаланчид өнөөдөр /2022.08.24/ мэдээлэл хийв.

Энэ үеэр Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Цогт : “Өнгөрсөн жилийн хавартай харьцуулахад өнөөдрийн байдлаар зөвхөн улаан будааны үйлдвэрлэлийн өртөг ойролцоогоор 100-150 хувь нэмэгдсэн.

Хамгийн эхний асуудал дээр ярихад 2190 төгрөг байсан түлш 3730 төгрөг болсон байна. Мөн бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 40-60 хувийг нэмэгдүүлдэг хөрсний үржил шим болсон бордоо 1,800,000 төгрөг байсан бол одоо 3,800,00 төгрөг болчихсон. Өнөөдөр Германд 1кг гурил 4000-5000 төгрөгийн үнэтэй байдаг. Германчууд бол бүх үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, техник, бордоогоо өөрсдөө үйлдвэрлэж хийдэг. Гэтэл манай улсын хувьд гадаадын импортын тоног төхөөрөмжөөс 90 хувь хамааралтай байдаг.

Мөн дэлхийн эдийн засаг, үймээн самуун, улс төрийн байдлаас шалтгаалж үнээ нэмэх шаардлага үүсэж байна. Гэсэн хэдий ч үнийг тогтвортой барьж иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангахдаа анхаарч ажиллах болно” хэмээв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *