С.Батцэнгэл турник дээр тасралтгүй 1,111 удаа эргэж, Гиннессийн рекорд тогтоожээ

С.Батцэнгэл турник дээр тасралтгүй 1,111 удаа эргэж, Гиннессийн рекорд тогтоожээ. Энэхүү амжилтыг Гиннест 2022 оны зургаадугаар сарын 30-нд бүртгэсэн байна.

Тэрбээр үзүүлбэрээ 33 минут 30 секундийн хугацаанд гүйцэтгэжээ.

С.Батцэнгэл нь Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн ангийн ахлагч бөгөөд зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор турник дээр 1,101 удаа эргэж байсан талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээллээ.

Дэлхийн амжилтын тухайд өмнө нь өндөр турник дээр эргэх төрөлд Армени улсын тамирчин 1,001 удаа тасралтгүй эргэж тогтоосон байдаг бол зургаадугаар сарын 30-нд Монголын тамирчин С.Батцэнгэл 1,111 удаа эргэж, Гиннесийн шинэ рекордыг эзэмших болжээ.

 

зураг

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *