“Энэ онд бид дотоодын хэрэглээний улаанбуудай болон төмсийг зуун хувь хангах боломжтой”

Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.24/ ээлжит хуралдаанаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Хуралдаанаар, ургац хураалтын урьдчилсан баланс, махны экспортын талаар танилцуулга хийсэн. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн засгийн газрын хурлдаанаар ургац хураалтын урьдчилсан балансыг танилцууллаа. Энэ оны урьдчилсан балансаар 470,3 мянган тонн үр тариа үүнээс 441,4 мянган тонн улаан буудай, 234,1 мянган тонн төмс, 125,8 мянган тонн хүнсний ногоо, 55,7 мянган тонн тосны ургамал, 104,4 мянган тонн тэжээл хүлээж авах урьдчилсан төлөв гарсан байна.Урьдчилсан байдлаар энэ онд бид дотоодын хэрэглээний улаанбуудай болон төмсийг зуун хувь хангах боломжтой” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *