Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах, хэлцэл хийх замаар барагдуулах гэсэн тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын дараагийн шийдвэр гарлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард 168 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх эхний шийдвэр гарсан бол энэ удаа Монголбанкны Худалдаа Хөгжлийн Банкнаас авах авлага буюу Худалдаа Хөгжлийн Банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутган авснаар нийт 580 орчим тэрбум төгрөгийн харилцан суутгал хийхээр Засгийн газар баталсан гэсэн үг.

Ингэснээр Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өөрийн өмч болгох УИХ-ын тогтоолын биелэлт хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо.

Өнөөдрийн үр дүнд хүрэхэд хууль, хяналтын байгууллага маш сайн хамтран ажиллалаа. Тэр дундаа АТГ богино хугацаанд хууль эрх зүйн боломжоор хангаж ажилласан гэдгийг зориуд онцолъё” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *