“BTS” аравдугаар сард Бусанд үнэгүй тоглолт хийнэ

Өнгөрсөн сард ”BTS” хамтлаг Бусан хотод болох “World Expo 2030”-ийн албан ёсны төлөөлөгч болсон билээ. Үүнтэй холбогдуулан тус хамтлаг Бусанд үнэгүй тоглолт хийнэ гэсэн мэдээ олны анхаарлыг татах болсон.

Тэгвэл “BTS”-ийн харьяалагддаг “HYBE Corporation” өнөөдөр (2022.08.24) албан ёсны мэдэгдэл гарган үнэгүй тоглолт хийнэ гэдгийг баталсан байна. Тус мэдэгдэлд “Бид Бусан хотод үнэгүй тоглолт хийх бөгөөд цахимаар шууд дамжуулна. Дэлхий даяар буй арми нар маань BTS-ийн энэхүү онцгой тоглолтыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ. Тус тоглолт аравдугаар сарын 15-ны өдөр 18:00 минутад (Солонгосын цагаар) эхлэх аж.

Эх сурвалж: Zoom Entertainment

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments