|

О.Хангай: Бөхчүүд допингийн шинжилгээний хариугаа ил тод тавьчихвал сайхан даа

Үндэсний бөхийн салбар хороо өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийх үедээ 64 бөхийн шинжилгээний хариунаас 63-д нь допинг илрээгүй, нэг бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлсэн. Тус допинг илэрсэн бөх тавын даваанд унасан, улсын цолтой бөх гэхээс өөр мэдээлэл байхгүй байгаа юм.

Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан шинэхэн Улсын аварга О.Хангай бөхчүүдийг допингийн шинжилгээний хариугаа ил болгохыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан уриалав. Тэрээр, “Үндэсний бөх минь допингоос ангид үнэхээр сайхан наадлаа.Одоо ирсэн хариугаа олон нийтэд ил тод тавьчихвал сайхан даа. #nodoping” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *