ҮЙЛ ЯВДАЛ: Монголын нууц товчооны уг эх, тайллын талаар мэдээлнэ

Наймдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

10.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Глоб Интернэшнл төвөөс “Мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба иргэний чөлөөт орон зай” сэдвээр мэдээлнэ.

10.45 цагт “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т Монгол, БНТУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх харилцан туршлага судлах хөтөлбөрийн нээлт боло.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Бодлогот баатар гүн сан” ТББ-аас “Монголын нууц товчооны уг эх, тайлал” сэдвээр мэдээлнэ.

11.00 цагт “Шонхор тауэр”-т Ардчилсан намын удирдлагууд улс төрийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас: 91000017

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дундговь аймгийн Өлзийт сумын Нутгийн зөвлөлөөс “Урангүй монгол, хууль бус ураны эсрэг дуу хоолой” сэдвээр мэдээлнэ.

13.00 цагт МУИС-ийн Номын санд “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments