Жо Байден өрөнд орсон Америкчуудад тусламж үзүүлж, оюутны зээлээс 10 мянган ам.доллар хөнгөлнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрөнд орсон олон сая Америкчуудад тусламж үзүүлж, оюутны зээлээс 10 мянган ам.доллар хөнгөлөх болсноо лхагва гарагт (2022.08.24) мэдэгдсэн байна. Тэрбээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө оюутны зээлээс хөнгөлнө гэж амлалтууддаа багтааж байснаа ийнхүү биелүүлжээ.

Ирэх арван нэгдүгээр сард Конгрессын гишүүдийг томилох сонгууль болох бөгөөд энэхүү шийдвэр нь Байдены намд тус болж магадгүй юм. Гэвч зарим эдийн засагчид оюутны зээлээс хөнгөлөх нь инфляцыг нэмэгдүүлж магадгүй гэж үзэж байгаа аж. Мөн Бүгд Найрамдах намын гишүүд Байденд зээлээс хөнгөлөх эрх мэдэл байгаа эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгджээ. Байден тус шийдвэрийг гаргаснаа мэдэгдэхдээ “Би ажилчин болон дундаж орлоготой Америкчуудад тусалсандаа хэзээ ч уучлал гуйхгүй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *