Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг энэ сарын 29-ний 12:00 цаг хүртэл сунгалаа

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулахыг БШУЯ-наас зөвлөв.

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 17:00 цагт дуусахаар байсныг ийнхүү сунгалаа.

зураг

Эх сурвалж: БШУЯ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *